"КАРКАС ЗУРАГ" ХХК

Хот төлөвлөлт, архитектур, инженеринг, төслийн менежмент

Бидэнтэй ирээдүйгээ босго
"Каркас зураг" ХХК

“KAPKAC ЗУРАГ" XXK нь 1989 онд байгуулагдсан. Барилгын иж vpэн зураг тесел боловсруулдаг ууган компаниудын нэг билээ. Манай компани нь хувийн хэвшил, терийн болон гадаадын байгууллагуудтай хамтран олон теслуудийг амжилттай хэрэгжүүлж, Улаанбаатар хот, орон нутгуудад манай боловсруулсан зураг төcлүүд орон сууцны хороолол, хотхон, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зочид буудал үйлдвэр, худалдаа vилчилгээний зориулалттай барилга байгууламжууд сvндэрлэн боссоор байна.

Барилга байгууламжийн зураг тесел хот телевлелт, хэсэгчилсэн еренхий телевлегее, архитектур, орон зайн телевлелт, барилгын *v тээц, хийц, цахилгаан, холбоо дохиолол, автоматик, цэвэр бохир yc, гадна, дотор инженерийн шугам сүлжээ, төсөв тооцоо, зөвлөх үйлчилгээ, хяналт, аюулгүй ажиллагаа, зэрэг иж бүрэн зураг төслийг хийж гүйцэтгэж байна.

"Каркас Зураг" ХХК нь дараах мэргэжлийн үйлчилгээ эрхлэх бүрэн зөвшөөрөлтэй.

- Архитектур, инженерийн иж бүрэн дизайн,

- Хот, орон зайн зураг төсөл,

- Бүтцийн дизайн,

- Механик инженерийн зураг төсөл, ус шугам хоолой, цахилгаан,

- Удирдлагын загвар, галын дохиолол ба харилцаа холбооны шугам)

- Зардлын тооцоо,

- ТЭЗҮ.

Хот төлөвлөлт

Бүс нутгийн хөгжлийн төсөл, хот төлөвлөлтийн суурь судалгаа, хот, тосгоны болон шинэ хороолол, хотхоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө тэдгээрийг хэрэгжүүлэх үе шатны бүх төрлийн баримт бичгийг боловсруулна. Хот төлөвлөлтийн төслийг тухайн бүс нутаг, хот, тосгоны хүн ам, хөдөлмөрийн нөөц, үйлдвэрлэл, эдийн засаг, нийгмийн болон инженерийн дэд бүтэц, хүрээлэн байгаа орчны хөгжлийн түвшинд судалгаа дүгнэлт хийж ирээдүйн хөгжлийн чиг хандлага, давуу талуудыг тодотгон тогтоож хүн амын эрүүл, аюулгүй амьдрах тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилт, ногоон байгууламж нийгмийн болон инженерийн дэд бүтцийн зохистой үйлчилгээг эдийн засгийн хэмнэлттэйгээр хангахад чиглэсэн цогц үйл ажиллагааг тодорхойлж төлөвлөнө.

Архитектур

Барилга байгууламжийн байршил, инженерийн судалгаанд үндэслэн Архитектурын хэлбэр төрх, хэмнэл хэмжээ, уран сайхны илэрхийлэл, гадна болон дотор орон зайн зохист төлөвлөлтийг хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн сонирхол хэрэгцээнд нийцүүлэн боловсруулна. Олон нийт, орон сууц, үйлдвэр үйлчилгээний зэрэг бүх төрлийн барилгын архитектур, орон зайн төлөвлөлтийг зориулалтын шаардлага, норм дүрэм, стандартад нийцүүлэн зохиомж хэлбэрийн өвөрмөц, сонирхолтой орчин цагийн шийдлээр шийднэ. Архитектур төлөвлөлт, техник, технологи, материал бүтээцийн цогц шийдлээр хүмүүний аж төрөх, ажиллах, амрах тохилог тухтай орчныг хамтын хүч чармайлт, оюуны чадамжаар цогцлоон бий болгохыг эрхэмлэн ажиллаж байна.

Инженеринг

Барилга байгууламжийн бөх бат, тогтвортой байдал, инженерийн бүх төрлийн хангамжийн эх үүсвэр, эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын шаардлага, шалгуурыг хангасан тооцоо, шийдэл бүхий иж бүрэн төслийг боловсруулна. Барилга байгууламжийн хийц бүтээц, дулаан хамгаалалт, халаалт агаар сэлгэлт, ус хангамж, ариутгах татуурга, гэрэлтүүлэг, автоматжуулалт, цахилгаан хүчит төхөөрөмж, холбоо мэдээллийн болон дохиолол хамгаалалтын сүлжээний тооцоолол, зураглалын шийдлийг сүүлийн үеийн программ хангамж ашиглан найдвартай, үр ашиг бүхий хувилбарыг сонгон дэвшилтэт техник, технологийн шаардлагад нийцүүлэн харилцан уялдаатай иж бүрэн зураг төслийг боловсруулж байна.

Төслийн менежмент

Хотхон, хороолол болон тухайлсан барилга, байгууламжийг төсөл хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг мэргэжлийн хяналт, зөвлөгөө болох төслийн нийт зохицуулалт, төслийн багц, стратеги, төсөв болон төлөвлөгөөг тодорхойлох, захиалагч талуудтай бүтээлчээр хамтран ажиллах, захиалагчийн бизнесийн хэрэгцээг ойлгон хангаж зураг төслийн бэлтгэл үеэс барьж ашиглалтад оруулах хүртэлх үе шатуудад хэрэгжүүлэн ажилладаг.

Зөвлөх үйлчилгээ

Архитектур, дизайны үндсэн туршлагаас гадна бид үйлчлүүлэгчиддээ төслийн менежмент, зардлын тооцоо, урьдчилсан ачаалал, ТЭЗҮ болон бусад мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээ санал болгож байна.

Our main implemented projects in Mongolia

Let's do wth us